Thursday, November 15, 2012

Найруулга зүйн үндсэн ойлголт


    Өгүүлэгч этгээд санаа бодлоо зөв оновчтой илэрхийлэхийн тулд хэлний нэгжүүдийн утга хэлбэрийн хувирлыг бүрэн дүүрэн ашиглах ухааныг найруулга зүй /стилистика/ гэнэ.

Найруулга зүйн гол нэгж нь найруулбар буюу стилема юм.
Найруулбар нь:
·        Бодит юм үзэгдлийг оновчтой тусгах
·        Бичих, хэлэх гэсэн санаагаа эмх цэгцтэй эрэмбэ дараатай илэрхийлэх
·        Бичих, хэлэх гэсэн санаагаа яруу дүрслэлтэй илэрхийлэх
·        Хэлний хэм хэмжээний дагуу бичих, хэлэх гэсэн дөрвөн хэв шинжийг агуулдаг.
         Найруулбар нь тоочимж ба эргэцүүлэмж, хүүрнэмж ба тайлбарламж гэсэн төрлүүдтэй бөгөөд тоочих нь дүрэм зааврын шинжтэй бол эргэцүүлэл нь харьцаа эсрэгцлийн шинжтэй байдаг. Хүүрнэх нь дүр дүрслэлийн шинжтэй бол тайлбарламж нь бодит хэрэглээний шинжтэй юм. Зорьсон санааны үүднээс , тухайн хэрэг явдал ба цогц санааг бүтээхэд буй болсон ялгааг найруулбарын хэв шинж гэнэ.
        Иймээс найруулгын дөрвөн төрөл бий болдог. Энэ дөрвөн найруулбар нь хэнд юуны тухай, яаж өгүүлэх гэж байгаагаас шалтгаалан үүсдэг. Өөрөөр хэлбэл тухайн нэг зүйлийн тухай аль ч найруулгаар бичиж болдог.
       1.Эх зохиогч өгүүлэгч этгээд
       2.Уншигч сонсогчдод
       3.Бодитой ба хийсвэр зүйлийн тухай
       4.Мэдээлэх, нөлөөлөх зорилготой
       5.Бичгийн ба ярианы хэлээр
       6.Өгүүлэх зүйлээ гурван цагаар холбох
       7.Найруулгын төрлөөр
       8.Өгүүлэх зүйлээ орон зайгаар холбох
  Найруулга нь утгад шүтэх тул хэлний нэгжүүдийн ойролцоо ба эсрэг, төсөөт ба зүйлчилсэн утгын харьцаа тодорхой болж ирдэг.Учир нь тухайн сэдвээр найруулан бичихэд дээрх утгын нэгжүүдийн алийг нь сонгох вэ гэдэг нь найруулгын сайн муу болоход нөлөөлж байдаг.
          Тоочих найруулбарын дүрэм зааврын шинж нь зүйлчилсэн өгүүлбэртэй, эргэцүүлэх найруулбарын харьцаа эсрэгцлийн шинж нь эсрэг өгүүлбэртэй, тайлбарлах найруулбарын бодит хэрэглээний шинж нь төсөөт өгүүлбэртэй, хүүрнэх найруулбарын дүр дүрслэлт шинж нь ойролцоо өгүүлбэртэй тус тус алсуур холбогдоно.
Найруулгын нэгжүүд               Утгын нэгжүүд        Хэлний харилцах нэгжүүд
Тоочих найруулбар ---Зүйлчилсэн нэгж ---Цогцолбор
Эргэцүүлэх найруулбар ---Эсрэг нэгж --- Цогцолбор
Хүүрнэх найруулбар --- Ойролцоо нэгж---Өгүүлбэр
Тайлбарлах найруулбар---Төсөөт нэгж --- Өгүүлбэр
Тайлбарламж –сонин нийтлэлийн
Хүүрнэмж –Уран зохиолын
Эргэцүүлэмж-Шинжлэх ухааны
Тоочимж –Албан бичгийн

No comments:

Post a Comment