Thursday, November 15, 2012

Найруулга зүйн үндсэн ойлголт


    Өгүүлэгч этгээд санаа бодлоо зөв оновчтой илэрхийлэхийн тулд хэлний нэгжүүдийн утга хэлбэрийн хувирлыг бүрэн дүүрэн ашиглах ухааныг найруулга зүй /стилистика/ гэнэ.

Найруулга зүйн гол нэгж нь найруулбар буюу стилема юм.
Найруулбар нь:
·        Бодит юм үзэгдлийг оновчтой тусгах
·        Бичих, хэлэх гэсэн санаагаа эмх цэгцтэй эрэмбэ дараатай илэрхийлэх
·        Бичих, хэлэх гэсэн санаагаа яруу дүрслэлтэй илэрхийлэх
·        Хэлний хэм хэмжээний дагуу бичих, хэлэх гэсэн дөрвөн хэв шинжийг агуулдаг.
         Найруулбар нь тоочимж ба эргэцүүлэмж, хүүрнэмж ба тайлбарламж гэсэн төрлүүдтэй бөгөөд тоочих нь дүрэм зааврын шинжтэй бол эргэцүүлэл нь харьцаа эсрэгцлийн шинжтэй байдаг. Хүүрнэх нь дүр дүрслэлийн шинжтэй бол тайлбарламж нь бодит хэрэглээний шинжтэй юм. Зорьсон санааны үүднээс , тухайн хэрэг явдал ба цогц санааг бүтээхэд буй болсон ялгааг найруулбарын хэв шинж гэнэ.
        Иймээс найруулгын дөрвөн төрөл бий болдог. Энэ дөрвөн найруулбар нь хэнд юуны тухай, яаж өгүүлэх гэж байгаагаас шалтгаалан үүсдэг. Өөрөөр хэлбэл тухайн нэг зүйлийн тухай аль ч найруулгаар бичиж болдог.
       1.Эх зохиогч өгүүлэгч этгээд
       2.Уншигч сонсогчдод
       3.Бодитой ба хийсвэр зүйлийн тухай
       4.Мэдээлэх, нөлөөлөх зорилготой
       5.Бичгийн ба ярианы хэлээр
       6.Өгүүлэх зүйлээ гурван цагаар холбох
       7.Найруулгын төрлөөр
       8.Өгүүлэх зүйлээ орон зайгаар холбох
  Найруулга нь утгад шүтэх тул хэлний нэгжүүдийн ойролцоо ба эсрэг, төсөөт ба зүйлчилсэн утгын харьцаа тодорхой болж ирдэг.Учир нь тухайн сэдвээр найруулан бичихэд дээрх утгын нэгжүүдийн алийг нь сонгох вэ гэдэг нь найруулгын сайн муу болоход нөлөөлж байдаг.
          Тоочих найруулбарын дүрэм зааврын шинж нь зүйлчилсэн өгүүлбэртэй, эргэцүүлэх найруулбарын харьцаа эсрэгцлийн шинж нь эсрэг өгүүлбэртэй, тайлбарлах найруулбарын бодит хэрэглээний шинж нь төсөөт өгүүлбэртэй, хүүрнэх найруулбарын дүр дүрслэлт шинж нь ойролцоо өгүүлбэртэй тус тус алсуур холбогдоно.
Найруулгын нэгжүүд               Утгын нэгжүүд        Хэлний харилцах нэгжүүд
Тоочих найруулбар ---Зүйлчилсэн нэгж ---Цогцолбор
Эргэцүүлэх найруулбар ---Эсрэг нэгж --- Цогцолбор
Хүүрнэх найруулбар --- Ойролцоо нэгж---Өгүүлбэр
Тайлбарлах найруулбар---Төсөөт нэгж --- Өгүүлбэр
Тайлбарламж –сонин нийтлэлийн
Хүүрнэмж –Уран зохиолын
Эргэцүүлэмж-Шинжлэх ухааны
Тоочимж –Албан бичгийн

Sunday, November 4, 2012

Хэл Шинжлэлийн удиртгал

Энэхүү хичээл нь мэргэжлийн ангийн оюутнууд хэлшинжлэлийн гол үндсэн зангилаа асуудлууд, хэлний тулгуур онол, хууль, зүй тогтлууд, гол нэр томъёонуудыг судлан улмаар эх хэлний авиазүй, хэл зүйн олон хувьсал үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс үнэн зөв тайлбарлах, хэлний баримтаас онолын хялбар дөхөм дүгнэлт тодорхойлолт хийх, дүгнэлт тодорхойлолтыг хэлний баримтаар нотлохоос гадна хэлшинжлэлийн гол гол нэр томъёог мэддэг болоход чиглэгдэнэ.
Хичээлийн үндсэн агуулга:
I БҮЛЭГ. Удиртгал хэсэг
Хэл шинжлэлийн ухааны гарал үүсэл, судлагдахуун, судалгааны арга
Хэлний гарал үүслийн тухай онолууд
Хэлний мөн чанарын асуудлууд, хэлний байгалийн болон нийгмийн тал, хэл сэтгэхүйн шүтэлцээ, хэл ба хэлэхүйн зэрэг асуудлууд
•Бичиг үсэг, бичиг үсэгийн үүсэл ач холбогдол, Үсэгзүй, Зөв бичих зүй түүний үндсэн зарчмууд
// БҮЛЭГ. Хэл шинжлэлийн салбарууд
Хэлний тогтолцоот чанар /хэлний ерөнхий ба дэд тогтолцоо/
• Авиа зүй, Хэл зүй, Үгийн сангийн судлал, Толь зүй
/// БҮЛЭГ. Авиан зуй тувшний үндсэн асуудлууд
Авиа, авиалбар. Авиалбарын систем
Хэлний авиаг ангилах түгээмэл зарчмууд /эгшиг, гийгүүлэгч авиа/
Хэлэхүйн явцад авиа хувьсан өөрчлөгдөх зүй тогтлууд
Галиг
Хэлнүүдийн авиалбарын системийг харьцуулах тугээмэл зарчмууд
Өргөлт, үе аялгын тухай асуудлууд
IV булэг. Хэл зүй
/Үг зүйн түвшний асуудлууд/
Бүтэээвэр, түүний ангилал /байрны болон үүргийн/
Үг. Үг бүтэх ёсны тухай асуудал
Хэл зүйн утга, түүнийг илэрхийлэх арга хэрэглүүрүүд
Хэл зүйн айнууд
V булэг /Өгуулбэр зуйн тувшний асуудлууд /
Өгүүлбэр зүйн түвшний нэгжүүд, тэдгээрийг холбох хэрэгл үүрүүдийн тогтолцоо /Хэлзүйжсэн үг холбоо үг, өгүүлбэр, цогцолбор, мөчлөг, эх/
VI булэг. /Үгийн сангийн тувшин/
Үгийн сангийн түвшний үндсэн асуудлууд
Үгийн санг үүсвэр бүрэлдэхүүн талаас нь судлах нь
Үгийн санг найруулгын бүрэлдэхүүн талаас судлах нь
Үг. Үгийн утгын тухай асуудал
• Хэлц судлал
Толь бичиг
Тухайн хичээлээр эзэмшсэн байх мэдлэг, чадвар:
Энэхүү хичээлийг судалсанаар юуны өмнө хэлшинжлэлийн ухааны үндсэн асуудлуудын талаар зохих мэдлэгтэй, эх хэл болон судалж буй гадаад хэлний хууль дүрэм, хэлний үзэгдлийг хэлшинжлэлийн онолын үүднээс задлан шинжлэх, тайлбарлан дүгнэж чаддаг болох, ерөнхий хэлшинжлэлийн онолын асуудлыг гүнзгийрүүлэн судлах, хэлний баримтаар нотлох чадварыг эзэмшсэн байна.